“Моннис Моторс” ХХК-ний Засвар үйлчилгээний төвүүд нь Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон хөдөө орон нутгийн Сүхбаатар, Эрдэнэс Таван Толгой зэрэг бүс нутгуудад мэргэшсэн инженер, техникийн багийн хамтаар үйл ажиллагаагаа тус тус явуулж байна. Бид таны автомашины эрүүл, бүрэн бүтэн байдлыг хангаж, аюулгүй байдал болон тав тухыг нэн тэргүүнд эрхэмлэн ажилласаар байна.
Та бүхэнд шилдэг үйлчилгээ, жинхэнэ эд ангиуд болон мэргэжлийн зөвлөгөөг нэг дороос санал болгодог.
Nissan, Renault, Infiniti брэндийн өргөн мэдлэгтэй баг
Үйлдвэрлэгч компаниас зохион байгуулдаг сургалтад тогтмол хамрагддаг
Сүүлийн үеийн оношлогоо, засварын тусгай багаж хэрэгсэл
Монголын болон олон улсын дилерийн шаардлагыг бүрэн хангасан
50 гаруй инженер, техникийн ажилтан бүхий манай баг Nissan, Renault, Infiniti брэндийн оношлогоо, засвар үйлчилгээг олон улсын стандартын дагуу чанартай, найрсгаар гүйцэтгэнэ.
Манай инженер, техникчид Японы үйлдвэрлэгч компаниас зохион байгуулдаг мэргэжлийн сургалтад тогтмол хамрагдаж, шинэ технологи, загварын мэдлэгээ байнга дээшлүүлж байдаг.
Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Сүхбаатар аймаг, Оюу Толгой, Эрдэнэс Таван Толгой зэрэг орон нутагт тус тус үйл ажиллагаа явуулж, хаана ч байсан мэргэжлийн тусламжийг хүргэнэ.
Nissan автомашины эх сэлбэг, жижиг засварын талаар мэргэшсэн мэргэжилтнүүд таны асуултад хариулж, зөв сэлбэг сонгоход туслахад бэлэн байна.