Nissan худалдан авсан өдрөөс эхлэн манай үйлчилгээ таныг дагана. Баталгаат хугацаа, үнэгүй сервис, эзэмшигчдэд зориулсан онцгой хөтөлбөрүүд...
Nissan-ы албан ёсны баталгааны бүрэн хамгаалалт
Тодорхой хугацаанд үнэгүй техникийн үйлчилгээ
Таны машины бүрэн баримт бичиг нэг дороос
Тусгай арга хэмжээ, давуу эрх
Nissan-ы албан ёсны баталгаа нь худалдан авсан өдрөөс хойш тодорхой жил, километрийн хязгаарт багтаан үйлдвэрийн гэмтэл болон материалын доголдлыг бүрэн хамрана. Баталгааны хугацаа, нөхцөл болон ямар тохиолдолд үйлчлэхийг энд тодруулаарай.
Шинэ Nissan худалдан авсан эзэмшигчид тогтоосон хугацааны дотор тосны солилт, шүүлтүүрийн шалгалт зэрэг үндсэн үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй. Үйлчилгээнд хамрагдах нөхцөл болон хуваарийг энд шалгаж, цагаа урьдчилан захиалаарай.
Машины гарын авлага, техникийн баримт бичиг болон үйлчилгээний дэлгэрэнгүй хуулгыг энэ хэсгээс татаж авна уу. Эзэмшигч бүр өөрийн машины бүрэн баримт бичигтэй байх нь засварын зардлаас хэмнэж, асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Nissan Patrol Y63 эзэмшигчдэд зориулсан онцгой хөтөлбөрийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг Experience Trip аялал, техникийн семинар болон эзэмшигчдийн нийгэмлэгийн арга хэмжээнүүдэд оролцох боломжтой. Хөтөлбөрийн дэлгэрэнгүй болон бүртгэлийн мэдээллийг энд авна уу.