Бид дэлхийн шилдэг технологи, мэдлэг туршлага бүхий брэндийг эх орондоо нутагшуулж, харилцагч, хэрэглэгч, хамт олондоо үнэ цэнийг бүтээнэ.
Моннис Группын ууган компани Моннис Моторс ХХК нь 90 гаруй жилийн түүхт Японы тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан Мотор компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчөөр 1998 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.
Олон улсын стандартад нийцсэн үзүүлэнгийн танхим, орчин үеийн засварын төв — энд л таны Nissan хамгийн сайн тусламж авдаг.
Нэгдмэл зорилгын төлөө хамтдаа тэмүүлж, бүтээлч санаачлагч, манлайлагч байж, компанийнхаа хөгжил дэвшлийн төлөө эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг үнэнч ажилтан бидний гол үнэт зүйл юм.
Дэлхийн нийттэй хөл нийлүүлэн алхах боломжийг бий болгох олон улсын стандарт, дэвшилтэт технологиор Монголын автомашины салбарт үнэтэй хувь нэмэр оруулах БРЭНД бидний үнэт зүйл юм.
Ажилтан бүрийн амьдралын баталгаа, ажиллах таатай орчныг бий болгож, нийгмийн өмнөх хариуцлагаа ухамсарлан, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь бидний алсын зорилго юм.
Харилцагч бол манай компанийн эрхэм хамтрагч бөгөөд таны сэтгэл ханамж бидний амжилтын үндэс юм. Харилцагч бүрийн хүндлэлийг хамгийн өндөр түвшинд хангах нь бидний үйл ажиллагааны гол зорилго юм.